Инкон ХХК нь 1992 оны 05 дугаар сард ОХУ-ын хөрөнгө оруулалттай барилга угсралт, барилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 2011 оноос 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани болж барилга усгралт, төмөр замын суурь бүтэц, холбоо дохиолол, геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ чиглэлүүдээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Манай компани 2020 оноос үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж “Таван толгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар Улсын онцгой объект болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор бүтээн байгуулалтын ажилд төмөр замын дээд бүтцийн барилгын угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэгч компаниар ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд олон улсын нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам болох уулзваргүй төмөр зам барих ажлыг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт амжилттай гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.
Бид дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.
Одоогийн байдлаар “Инкон” ХХК нь зохион байгуулалтын бүтцийн хувьд дараах 6 хэлтэс 265 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.